Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Багуудын ИНХ-ын хурлын Анхдугаар хуралдаан

2025-01-03

Багийн иргэдийн Нийтийн Хурлын 9 дэх удаагийн бүрэн эрхийн Анхдугаар хуралдааныг багууд дээр 2025 оны 01 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хэлэлцсэн асуудал:
1. Багийн ИНХ-ын хуралдааны дэг батлах тухай
2. Багийн ИНХ-ын хуралдааны дарга сонгох тухай
3. Багийн ИНХ-ын зөвлөл байгуулах тухай
4. Багийн ИНХ-ын зөвлөлийн ажиллах журам батлах тухай
5. Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай
6. Бусад гэсэн асуудал
🇲🇳🇲🇳🇲🇳Онон багийн ИНХ-ын хуралдааны даргаар иргэдийн 50.7%-ийн саналаар Я.Батаа, Барх багийн ИНХ-ын хуралдааны даргаар иргэдийн 59.6%-ийн саналаар Д.Мөнх-Онон, Хурх багийн ИНХ-ын хуралдааны даргаар иргэдийн 100%-ийн саналаар Ц.Насанжаргал, Норовлин багийн ИНХ-ын хуралдааны даргаар 68.7%-ийн саналаар В.Мөнхзул нар тус тус сонгогдсон.
🇲🇳🇲🇳🇲🇳Багийн ИНХ-ын зөвлөлийн гишүүдийг баг тус бүр дээр 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, зөвлөлийн ажиллах журмыг баталсан.
• Онон багийн ИНХ-ын зөвлөлийн бүрэлдэхүүнээр Я.Батаа, М.Одончимэг, З.Сарангэрэл, Ц.Ганбаатар, багийн Засаг дарга
• Барх багийн ИНХ-ын зөвлөлийн бүрэлдэхүүнээр Д.Мөнх-Онон Ө.Одсүрэн, Д.Баярмаа, П.Оргилмаа, Багийн засаг дарга
• Хурх багийн ИНХ-ын зөвлөлийн бүрэлдэхүүнээр Ц.Насанжаргал С.Хандсүрэн, Д.Ариунцэцэг, Т.Отгонбаяр, Багийн засаг дарга
• Норовлин багийн ИНХ-ын зөвлөлийн бүрэлдэхүүнээр В.Мөнхзул, Г.Байгаль, Б.Мөнхнаран, Б.Болорцэцэг, Багийн засаг дарга
🇲🇳🇲🇳🇲🇳Онон багийн Засаг даргад Д.Хонгорзул, Н.Мөнхсаран нар нэр дэвшиж, иргэдийн олонхын буюу 51 хувийн саналаар Н.Мөнхсаран, Барх багийн Засаг даргад В.Чулуун, Д.Баярмаа нар нэр дэвшиж иргэдийн олонхын буюу 79.4 %-ийн саналаар В.Чулуун, Хурх багийн Засаг даргад Л.Мөнхчулуун, О.Батзориг нар нэр дэвшиж иргэдийн олонхын буюу 57.7%-ийн саналаар Л.Мөнхчулуун, Норовлин багийн Засаг даргад Б.Бадамгарав, Г.Байгаль, Ц.Одбаясах нар нэр дэвшиж иргэдийн олонхын буюу 51.8%-ийн саналаар Б.Бадамгарав нар тус тус сонгогдон, сумын Засаг даргад томилуулахаар уламжилсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%