Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Жендерийн тэгш байдлыг хангах хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцлээ

2025-02-06

Жендерийн тэгш байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд энэ чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, Жендерийн хэвшмэл ойлголтыг иргэд олон нийтэд таниулах, гэр бүлийн боловсрол олгох сургагч багш бэлтгэх, жендерт суурилсан хүчирхийллээс өөрийгөө хамгаалах сургалт нөлөөллийн ажил, салбар тус бүрийн онцлогт нийцсэн жендерийн сургалтуудыг зохион байгуулах чиглэлээр есөн арга хэмжээг хэрэгжүүлж, биелэлтийн дундаж 2024 онд 92 хувьтай байна.

2024 онд Жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр “Эрдэнэтийн Сороптмист” , “Уярлын бичээс”, “Сэтгэл зүйн цогц боловсролын төв” “Бат Гэгээнэрдэм” ТББ-уудтай хамтран ажиллаж  1100 орчим өсвөр насны охид, хөвгүүд, иргэд, багийн хэсгийн ахлагч нарыг  хамруулан нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, Стрессгүй өрх, ажлын байр, Жендерт суурилсан хүчирхийлэл, Жендер ба үе тэнгийн харилцаа сэдэвт уулзалт, ярилцлага, сургалтуудыг 2024 онд зохион байгуулжээ. 

Мөн Орхон аймаг дахь Улаанбаатар эрдэм дээд сургуультай хамтран гэр бүлийн боловсрол олгох 34 сургагч багш бэлтгэн, ААНБ-ын албан хаагчид, өсвөр үе, залуучуудад гэр бүлийн боловсрол олгох сургалтыг үе шаттай зохион байгуулсан нь бүх давхаргын иргэн, өрх, өсвөр үе залуучуудын гэр бүлийн боловсролын талаарх мэдлэг ойлголт сайжран, харилцаа хандлага дээшилсэн үр дүн гарчээ.

Байгууллагын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт эрэгтэйчүүдийн хамрагдалтын талаар тандалт судалгаанд зургаан байгууллагын хамруулахад  урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан 121 албан хаагчдын 45 буюу 37.2 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа зэрэг мэдээ гарсан байна.  Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар уг хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцсэн бөгөөд Зөвлөлийн гишүүдээс Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран ажиллах, төлөвлөсөн ажлаа уялдуулах, хамрагдаж буй иргэдийн оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлэх, Төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, ахисан түвшинд хамтран ажиллах зэрэг саналуудыг илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5037
3631 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%