Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРООГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ТЭРГҮҮЛНЭ

2025-02-07

✅Өнөөдөр болсон Налайх дүүргийн Улаан Загалмайн хорооны дунд шатны хорооны чуулганы хуралдаанаар "Дүүргийн УЗХ-ны Тэргүүнийг чөлөөлж, сонгох тухай", "Дүүргийн УЗХ-ны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай", "УЗХ-ны үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх, 2025 оны төлөвлөгөөг батлах тухай" асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
✅Уг хороог цаашид дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул тэргүүлэн ажиллах юм. Тэрээр дунд шатны хорооны бүрэлдэхүүнд хандаж, дүүргийн хэмжээний хүмүүнлэгийн үйлсийг өргөн хүрээнд зохион байгуулж, сайн дурын идэвхтний тоог нэмэгдүүлэх, гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тал дээр голлон анхаарч хамтарч ажиллахыг онцлов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5045
3636 / 72%
883 / 18%
254 / 5%
272 / 5%