
Өнөөдрийн хуралдаан Төлөөлөгчдийн 92 хувийн оролцоотойгоор эхэлж Налайх дүүрэг дэх “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалан байршуулах үйлчилгээ”-ний дүрэм батлах тухай”, “Хамтарсан багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Орон нутгийн нэмэгдэл олгох төсөл, хөтөлбөр батлах тухай”, “Төрийн дээд одон медалиар шагнуулахаар тодорхойлох тухай”, “Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, 2025 оны төлөвлөгөө батлах тухай” зэрэг 5 асуудлыг хэлэлцсэн.

ИТХ-ын ээлжит 5 дугаар хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаас онцолбол: Ерөнхий боловсролын сургуулийн Математикийн багш, Химийн багш, Эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч, Хавдрын эмч гэсэн дөрвөн мэргэжлийн ажилтан, албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл 40 хувь олгох шийдвэр байлаа. Уг асуудал нь дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажил ба уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дүүрэгт чадварлаг, мэргэжлийн хүний нөөцөөр хангагдах нөхцөл, боломж бүрдэнэ гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжин батлав.













