
Налайх дүүргийн 7-р хорооноос хорооныхоо эмэгтэйчүүдэд зориулан “СУВД” хувь хүний хөгжлийн сургалтын хөтөлбөрийг 2025 оны 02 дугаар сараас 2025 оны 12 дугаар сар хүртэл зохион байгуулах бөгөөд өнөөдөр хөтөлбөрөө танилцуулах уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Дарга Н.Мандуул нээн үг хэлж, сургалт, арга хэмжээнд нь амжилт хүсэн, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Уг хөтөлбөрийн гол зорилго нь эмэгтэйчүүдийн өөрийгөө танин мэдэх, ур чадвараа хөгжүүлэх, эрүүл амьдрах, харилцаагаа сайжруулах, санхүүгийн зохион байгуулалт, хувийн болон мэргэжлийн зорилгоо тодорхойлж, бие биенээсээ суралцах орон зайг бий болгох замаар тэдний нийгмийн оролцоо, нөлөөллийн чадавхийг бэхжүүлэх, хөгжүүлэх юм.
Хамтран зохион байгуулагч:
Налайх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Н.Батболд, О.Энхтайван, Ц.Ганчимэг
Налайх дүүргийн 7 дугаар хорооны ИНХ-ын дарга С.Тунгалаг
Сайн хүүхэд, сайн ирээдүй ТББ-ын сургагч багш Б.Мөнгөнцэцэг
Налайх дүүргийн 7 дугаар хорооны ажлын алба


