Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАЯНЦАГААН СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛИЙН ГИШҮҮДЭД СУРГАЛТ ОРЖ БАЙНА.

2025-02-10

 
Төв аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулж буй “ИРГЭДЭЭ СОНСЪЁ-2025” өдөрлөг Баянцагаан суманд үргэлжилж байна. Өдөрлөгийн нэг хэсэг сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах, хууль эрхзүйн мэдлэг мэдээлэл олгох, ИТХ-ын Ажлын албаны дотоод үйл ажиллагаанд зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм. Уг сургалтад сумаас сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчид, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд хамрагдаж байна. Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд нээж үг хэллээ.
Сургалтаар:
- Сумын ИТХ-ын хуралдаан зохион байгуулахад анхаарах асуудал
- Тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх
- Авлигын эсрэг хууль, ХАСХОМ-г бүртгүүлэх, хяналт тавих, шинээр батлагдсан маягтын талаар
- Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулан батлахад анхаарах асуудал
- Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ажлыг зохион байгуулахад анхаарах асуудал
- Орон нутагт хүүхдийн эрхийг хангаж ажиллах талаар анхаарах асуудал
- Малын тоо толгойн албан татварын тухай сэдвээр мэдээлэл олгох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%