Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАЯН СУМЫН ИТХ -ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-02-11

Төв аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулж буй “ИРГЭДЭЭ СОНСЪЁ-2025” өдөрлөг Баян суманд үргэлжилж байна.
Баян сумын ИТХ нь 21 Төлөөлөгчтэй, Ажлын алба нь 3 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. 2024-2028 оны шинэ бүрэн эрхийн хугацаанд ээлжит бус 1 удаа, ээлжит 2 удаа хуралдаж 16 тогтоол шийдвэр гаргасан байна.
“Иргэдээ сонсъё” арга хэмжээний нэг хэсэг болох сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах, хууль эрхзүйн мэдлэг мэдээлэл олгох юм. Энэхүү сургалтад сумын Төлөөлөгчид, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд бүрэн ирцтэй хамрагдаж,
- Сумын ИТХ-ын хуралдаан зохион байгуулахад анхаарах асуудал
- Тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх
- Авлигын эсрэг хууль, ХАСХОМ-г бүртгүүлэх, хяналт тавих, шинээр батлагдсан маягтын талаар
- Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулан батлахад анхаарах асуудал
- Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ажлыг зохион байгуулахад анхаарах асуудал
- Орон нутагт хүүхдийн эрхийг хангаж ажиллах талаар анхаарах асуудал
- Малын тоо толгойн албан татварын тухай сэдвээр мэдээлэл авлаа.
Мөн ИТХ-ын Ажлын албаны дотоод үйл ажиллагаанд зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%