Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэдээ сонсъё арга хэмжээ Эрдэнэ суманд үргэлжилж байна

2025-02-14

2024 онд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэсэн Төв аймгийн Эрдэнэ сум нь Баяндэлгэр, Архуст, Мөнгөнморьт, Батсүмбэр, Баян, Сэргэлэн сумдтай болон Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумтай хиллэж оршдог Төв аймгийн төдийгүй улсын эдийн засаг, аялал жуулчлалын чухал бүс нутагт оршдог сум юм.
Нийт 1506 өрхийн, 3864 хүн амтай тус сумын Нутгийн удирдлагын байгууллага нь 2024 оны орон нутгийн сонгуулиар 21 төлөөлөгч, ажлын албаны 3 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулж буй “Иргэдээ сонсъё” арга хэмжээний хүрээнд сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах, хууль эрхзүйн мэдлэг мэдээлэл олгох, ИТХ-ын Ажлын албаны дотоод үйл ажиллагаанд зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Сургалтын үйл ажиллагааг нээж Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар нар үг хэлж, ирэх жилүүдэд нутгийн удирдлагын байгууллагыг чадавхжуулах, иргэдээ төлөөлөн сонгогдсон Төлөөлөгчид иргэдийнхээ дуу хоолой, төлөөлөл болон ажиллахын чухлыг онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%