Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2025-02-18

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан эхэллээ. Ээлжит хуралдаанаар аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллаганааы "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүд болон бодлогын баримт бичгүүдийг хэлэлцэн батална. Тухайлбал
🔶Эрүүл мэндийн чиглэлээр
✅Эх, хүүхдийн эрүүл мэнд" хөтөлбөр
✅"Сүү, тараг" хөтөлбөр
✅"Эрүүл элэг" хөтөлбөр
✅"Эрүүл шүд" хөтөлбөр
🔶Боловсролын чиглэлээр
✅”Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллая" хөтөлбөр
✅"Сурагч солилцоо" хөтөлбөр
✅"Чадварлаг багш" хөтөлбөр
✅"Говийн ирээдүй - Хүүхэд" хөтөлбөр
🔶Хөдөлмөр, нийгэм хамгааллын чиглэлээр
✅“Өсөлтийг өрх бүрд" хөтөлбөр
✅"Залуус” хөтөлбөр
🔶Дэд бүтэц, орон сууц, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр
✅"Шинэ хороолол” хөтөлбөр
✅“Шинэ мянган айл" орон сууцны хөтөлбөр
✅“Хашаандаа сайхан амьдарцгаая” аяны хөтөлбөр
🔶Шинжлэх ухаан, инноваци, технологийн чиглэлээр
✅"Цахим Өмнөговь" хөтөлбөр
🔶Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр
✅“Ээлтэй Өмнөговь” хөтөлбөр
✅Архидан согтуурах, мансууруулах бодистой тэмцэх, архинаас татгалзсан иргэдийг нийгэмшүүлж, ажлын байраар хангах бодлого
✅“Гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” хөтөлбөр
🔶Хөдөө аж ахуйн чиглэлээр
✅“Чинээлэг малчин өрх" хөтөлбөр
🔶Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах чиглэлээр
✅“Хөгжлийн гүүр” хөтөлбөр
✅“Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөр зэргийг батлахаар хэлэлцэж байна.
Мөн нийгэм, цаг үеийн шинжтэй бусад асуудлуудыг хэлэлцэн батлах бөгөөд зарим салбарт хэрэгжих тодорхой ажлуудыг аймгийн жил бүрийн хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж ажиллана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5038
3632 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%