Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМАГ, СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАБАЙНА.

2025-02-19

Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дэх удаагийн сонгууль өнгөрсөн онд болж Өмнөговь аймгийн хэмжээнд 326 төлөөлөгч шат шатны хуралд сонгогдон ажиллаж байгаа бөгөөд нийт төлөөлөгчдийн 48 хувийг шинээр сонгогдсон төлөөлөгчид эзэлдэг.
Иймд аймаг, сумын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт арга хэмжээг бүрэн эрхийн хугацааны эхний жилд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шат дараатай зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчдыг чадавхжуулах хоёр өдрийн сургалтыг 2 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгуулахаар нээлтээ хийлээ.
Сургалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх хэлсэн үгэндээ Төлөөлөгч бүр
☑️ Үндсэн хуулийг сурталчан таниулж, сахин хамгаалах
☑️Төр иргэнийг холбосон ган бат гүүр байх
☑️Нийгмийг чиглүүлэх манлайлагч байх гэсэн гурван үндсэн үүргийг ямагт санаж, түүнийгээ биелүүлж явахыг нийт төлөөлөгчдөд уриаллаа.
Хоёр өдрийн турш зохион байгуулагдах тус сургалтаар
- Удирдлагын академийн төрийн захиргааны тэнхимийн багш Доктор, профессор Я.Бямбаяр,
- Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Доктор, профессор Л.Отгонтуяа,
- Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш Доктор, дэд профессор А.Алтанзул,
- Удирдлагын академийн бодлого, улс төр судлалын тэнхимийн ахлах багш Ё.Батсүх нар нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, орон нутгийн төсвийн удирдлага, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт, төлөөлөгчийн ёс зүй, үүрэг хариуцлага зэрэг сэдвээр илтгэл, лекц танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5038
3632 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%