Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 2024 ОНЫ "ОНЫ АЛДАРТАН"-УУД ТОДОРЛОО.

2025-02-21

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурал хуралдаж Өмнөговь аймгийн 2024 оны "Оны алдартан"-уудыг шалгарууллаа. Үүнд:
✅ "Оны шилдэг Төрийн албан хаагч"-аар
Шархүүгийн Мөнхчулуун - Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Малын тэжээл, бэлчээр, усан хангамж хариуцсан ахлах мэргэжилтэн
✅"Оны шилдэг ажилтан"-аар
Дагайгын Мөнхсайхан - Даланзадгад хотын Захирагчийн ажлын албаны хог хаягдлын автомашины жолооч
✅ "Оны шилдэг бизнесмен"-ээр
Энхтуяагийн Мөнгөншагай - "Сүүн дэгжих" ХХК-ийн гүйцэтгэх захирал
✅ "Оны шилдэг малчин"-аар
Адъяагийн Шинэ-Оргил - Гурвантэс сумын Баясах багийн малчин
✅ "Оны шилдэг Эрүүл мэндийн ажилтан"-аар
Танягийн Оюундүү - Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн зөвлөх эмч
✅ "Оны шилдэг боловсролын ажилтан"-аар
Адъяасүхийн Тунгалагтамир - Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш
✅"Оны шилдэг /урлаг, спортын/ авьяастан"-аар
Сугирын Доржпалам - Манлай сумын харъяат Аймгийн заан
✅"Оны шилдэг бүтээл, бүтээн байгуулалт"-аар
Шинэ Ханбогд хотхон - Уужим-Од ХХК
✅ "Оны шилдэг хөрөнгө оруулагч"-аар
Эрдэнэс Тавантолгой ХК нар шалгарлаа.
Мөн Өмнөговь аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр
Сагсан бөмбөгийн спортын мастер Доржийн Цэндсүрэнг шагналаа.
Нийт шагнагдсан иргэд, аж ахуйн нэгж, байгуулагуудад баяр хүргэж, талархал илэрхийлье. 👏👏👏

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5038
3632 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%