Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган ажлын хэсгийн хамтаар Ховд аймагт ажиллаж байна.

2025-03-18

Тэрбээр хөдөө орон нутгийн томилолтоо өнөөдрөөс /2025.3.18/ эхлэн Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгаас эхэлж байгаа бөгөөд энэ сарын 20-ныг хүртэл манай аймагт ажиллах юм.
🔹Элчин сайдыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг дарга М.Амарсанаа, албаны бусад төлөөллийн хамтаар хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Ховд аймаг нь АНУ-ын муж, хот, олон улсын байгууллагуудтай олон талаар хамтран ажилладаг.
🔹Тухайлбал, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй, Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлсэн BEST хөтөлбөр болон АНУ-ын элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг Access хөтөлбөр нь өнгөрсөн хугацаанд амжилттай, үр дүнтэй хэрэгжсэн юм. Үүнээс онцолбол, BEST хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 600 гаруй, хувиараа хөдөлмөр эрхлэгч 1700 гаруй нийт 2400 гаруй иргэн аж ахуйн нэгжийг сургалтад хамруулж, төсөл сонгон шалгаруулалтын дагуу 28.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгон үйл ажиллагааг нь дэмжиж, шинээр 400 гаруй ажлын байр бий болжээ.
🇲🇳Аймгийн Засаг дарга М.Амарсанаа: Ирэх 4 жилд баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллана. Иймээс 2025 оныг Баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаж, энэ салбарыг хөгжүүлэхийг зорьж байгаа. Харин боловсролын салбарт хувийн хэвшлийн оролцоотой Англи хэлний төрөлжсөн сургалттай ЕБС-тай болох зорилт дэвшүүлсэн гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.
Энэхүү зорилтуудтай “BEST”, “Access”хөтөлбөрүүд нь уялдаж байгаа учир уг хөтөлбөрүүдийг орон нутагтаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа тухай санал уламжилж, боломжит хэлбэрээр дэмжин хамтран ажиллахыг хүссэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%