Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Гамшгийн эрсдэлийн удирдлага" гарын авлагын танилцуулах сургалт боллоо

2025-03-11

Ховд аймгийн орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулах, цаг хугацаанд нь хариу арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэх "Гамшгийн эрсдэлийн удирдлага" гарын авлагын танилцуулах сургалт АДАПТ төслийн хүрээнд манай аймагт боллоо.
✅Сургалтын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга З.Эрхбаяр оролцож, хэлсэн үгэндээ:
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 2024 онд гамшиг аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, зорилгоор 5 бүлэг 26 арга хэмжээг төлөвлөн ажилласан бол 2025 оны төлөвлөгөөг “Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах”-аар 140 сая төгрөгийг тусган ажиллаж байна" гэдгийг онцоллоо.
📚Энэ удаагийн сургалтад Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд, Ховд аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд, 17 сумын Тамгын газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
📌 Сургалтаар:
✅ Гамшгийн эрсдэл, эрт сэрэмжлүүлэх тогтолцооны ач холбогдол
✅ Бэлэн байдлын төлөвлөлт, хариу арга хэмжээний стратеги
✅ Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бодлого, төлөвлөлтөд тусгах сэдвүүдээр мэдээлэл сонсож,
✅ Аймгийн түвшинд хэрэгжүүлэх стандарт үйл ажиллагааны зураглалын төслийг багаар ажиллан боловсруулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%