Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

27 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН"АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААН" СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦЛАА

2025-02-17

Дархан-Уул аймгийн 27-р цэцэрлэгийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан” сургалтыг зохион байгуулах тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг тусгайлан бэлтгэдэг ба Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ”, “Гал гарсан үед авах арга хэмжээ”, “Шаардлагатай утасны дугаар”, “Үүргэвчинд байх эд зүйлсийн жагсаалт”, зэрэг амьдрах ухааны мэдлэгүүдийг хүүхдүүдэд зааж сургадаг байна.

Сургалтыг бодит байдалд тулгуурлан дадлагаар мэдлэг олгодог ба цэцэрлэгийнхээ дэргэд “Бүжин” студийг байгуулан газар хөдлөлт, галын аюулгүй байдлын тухай хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхдэд зориулсан цахим контентуудыг хэрэгжүүлдэг.

Тус цэцэрлэг нь сар бүрийн 27-ний өдөр гамшгийн аюулын дуут дохионы дагуу дадлага сургуулилалтийг хийж, бага насны хүүхдийг гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах ойлголттой болгон хөгжүүлж, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд нэмэлт сургалтаар гүнзгийрүүлэн орж Дарханыхаа болон бусад аймаг орон нутгийн нийт 400 гаруй багшид туршлагаа түгээж БШУЯамны үйл ажиллагааны тайлангаар үндэсний хэмжээнд хамгийн “САЙН ТУРШЛАГА” гэж үнэлэгдсэн байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%