Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ ДЭД ЗӨВЛӨЛҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2025-02-17

Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөл, хүчин зүлсийг тогтоож, түүнийг арилгахад чиглэсэн оновчтой зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авах, тодорхой төрлийн  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дагнан зохицуулах, үр нөлөөг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дэд зөвлөлүүдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. 

Зөвлөгөөнөөр 2024 онд аймгийн хэмжээнд зонхилон үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил түүний шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний тухай мэдээлэл болон Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2024 оны ажлын тайланг танилцууллаа.

Дэд зөвлөлүүд аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд өөрсдийн чиг үүргийн хүрээнд зохион байгуулах ажлуудаа хэлэлцэж, санал дүгнэлтээ танилцууллаа. Энэ нь цаашдын бодлого, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%