Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, АЖЛЫН АЛБАНЫ АЛБА ХААГЧИД “ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ” СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2025-02-19

Дархан-Уул аймгийн цэргийн штабаас Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, ажлын албаны алба хаагчдад  “Цэргийн бэлтгэл” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үндэсний аюулгүй байдал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, хууль тогтоомж болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, үндэсний аюулгүй байдлын чиглэлийн талаар онол, практик хосолсон сургалт, дадлага зохион байгуулж байна.

Аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа: Сургалтын гол зорилго нь иргэдийн эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрийн байгууллагуудын батлан хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааг сайжруулах, залуу үеийг зөв чиглэлд хөгжүүлэх юм. Батлан хамгаалах, аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтын талаар мэдээлэл авсан нь цаашдын хамтын ажиллагааг сайжруулах, цаашид хууль хүчний байгууллагуудтай хамтран арга хэмжээ зохион байгуулах боломж нээгдэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%