XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан үе үеийн ахмадууд, хурлын дэргэдэх иргэний зөвлөлийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтын үеэр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа: “Өнгөрсөн он жилүүдэд эх орон, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хүч хөдөлмөрөө зориулж, залуу үедээ үлгэр дууриалал болж ирсэн ахмадуудаа хүлээн авч, уулзаж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийллээ.
Ахмадууддаа XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн мэнд дэвшүүлье