Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХАРААГИЙН ДАРЬ-ЭХ ЛАМЫН, ГЭЦОГДАРЖАЙЛИН ХИЙДЭД "МАНДАЛ" ӨРГӨЛӨӨ

2025-03-07

    XVII дугаар жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн долоон, наймны билэгт сайн өдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, ИТХ-ын Төлөөлөгчид, Аймгийн  Засаг дарга Б.Азжаргал болон албаны төлөөлөл Дарханчуудынхаа сайн сайхныг даатган хангай дэлхий, зон олон, хамаг бүгдээрээ амар амгалан байхыг бэлгэдэн Хараагийн Дарь-Эх ламын, Гэцогдаржайлин хийдэд мандал өргөлөө.

    Мандал өргөх ёс бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйл нь цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг. Бурхан, бодьсадва нарын буян нь цувирч барагддаггүй буян учраас үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг гэж үздэг тул буяны үйл үйлдсэнийхээ дараа заавал зориулга, ерөөл, гүйцэтгэдэг ёстой аж.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%