Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДЫН ГУРВАН ҮЕИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

2025-03-07

   Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 112 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан ахмад сэтгүүлчид, өнөө цагийн төлөөлөл болсон дунд, залуу хэвлэл мэдээллийн ажилтнуудын гурван үеийн уулзалт боллоо.

   Дархан-Уул аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын гурван үеийн уулзалтын үеэр ахмад үеийн сэтгүүлчид ажил, амьдралынхаа дурсамж, туршлагаасаа хуваалцаж, бодит үнэнийг олон нийтэд түгээхэд баримтлах зарчим, орон нутгийн хэвлэл мэдээлэл хэрхэн үүсэн хөгжсөн, ямар замналаар түүчээлэн өнөөдрийг хүрсэн талаар зөвлөгөө өгсөн юм.

   Уулзалтын үеэр хэвлэл мэдээллийн салбарын дунд, залуу үеийн төлөөллүүд мэндчилгээ дэвшүүлж, хамтдаа дурсамж, туршлагаа хуваалцаж, салбарын хөгжлийн талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн нь хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн уялдаа холбоог бэхжүүлэх, туршлага, мэдлэгээ хуваалцах чухал уулзалт болж буйг ахмад сэтгүүлчид онцоллоо.

   "Мөн Өсвөрийн сэтгүүлч" дугуйлангийн сарагчид оролцон, мэндчилгээ дэвшүүлэв. Энэхүү уулзалтыг Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл хамтран зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%