Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын дарга болон "Баянтээг түлш" ОНӨХХК-ий үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцах, хяналт шалгалт хийх ажлын хэсэг газар дээр нь ажиллаа.

2025-03-25

2019 онд байгуулагдсан "Баянтээг түлш" компани нь агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр нүүрсний уурхайгаа түшиглэн байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл жигдрээгүй, анх байгуулсан зорилгодоо хүрч чадахгүй байна гэж үзэж байгаа учраас аймгийн ИТХ-аас ажлын хэсэг томилон ажиллуулж байгаа юм. Ажлын хэсэг хяналт шалгалт хийж нэгдсэн санал дүгнэлт гарган аймгийн хуралд танилцуулна.