Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН 29 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТӨЛӨӨЛӨГЧ НАР ТАНИЛЦЛАА

2025-02-21

Дархан сумын ИТХ-д 15 дугаар багаас сонгогдсон Төлөөлөгч Д.Түвшинтөр, Г.Хишигбаяр, Б.Бэхбат нар Дархан сумын 29 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо. 👩‍🏫🕵️‍♀️🕵️🕵️‍♀️Тус цэцэрлэг нь туршилт, танин мэдэхүйн чиглэлээр сургалт үйл ажиллагаагаа явуулдаг, 6 бүлэгт нийт 197 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
Уулзалтын үеэр цэцэрлэгт нэн түрүүнд шаардлагатай байгаа эд зүйл, тоног төхөөрөмж болох
✅Хүүхдийн 1 дүгээр хоолны тогоо
✅Мах, хүнсний бүтээгдэхүүн хөлдөөх хөргөгч, хөргүүр
✅Гадна талбайн тоглоом засварлах, солих зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг цэцэрлэгийн хамт олон хүслээ.
🏩🏩Хүүхдүүдийн эрүүл аюулгүй, таатай орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллахаа Төлөөлөгч нар илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%