Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД "ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАР"-Т НЭГДЛЭЭ

2025-03-10

Орон нутгийн эмэгтэйчүүдэд технологийн салбарын хөгжил дэвшлийг ойртуулах зорилгоор "Эмэгтэйчүүдийн манлайлал технологийн салбарт - WOMEN IN TEKH” үйл ажиллагааг БОЛОВСРОЛ, БОЛОМЖ, ОРЛОГО уриан дор зохион байгууллаа. Уг үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо НҮТББ-аас санаачлан уриалж зохион байгуулсан бол Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурал, Монголын Технологи Шинжлэх ухааны эмэгтэйчүүд НҮТББ нэгдэж, эх нутгаасаа Олон улсын түвшинд гарч буй шилдэг эмэгтэйчүүдийн туршлага түүхийг сонсож, урам зориг авлаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч гэр бүлийн хамтаар, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү болон яамны мэргэжилтнүүд, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа, Дархан сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэзаяа, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа болон иргэд эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож цаашид хамтран ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%