Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Архангай аймагт 04 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд “Засгийн газар-Бүсийн зөвлөл”-ийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулагдаж, бүсийн хөгжлийг дэмжих төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаа

2025-04-02

Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Бүс, орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж аймгийн удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга нартай уулзалт хийж, аймаг орон нутгийн онцлог, хөгжлийн төлөвлөлт, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар мэдээлэл сонсож, аялал жуулчлалын салбарыг онцлон, байгаа нөөц бололцоо, цаашид салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр Засгийн газрын түвшинд яригдах ямар шийдэл байж болох талаар Монголын Аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын төлөөллүүдтэй хамтран зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.