Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Миний нутаг сайхан” иргэдийн спортын V их наадам аймгийн хэмжээнд 2 үе шаттай зохион байгуулагдлаа.

2025-04-05

Нэгдүгээр шат нь 19 сумын тамирчдыг хамруулан бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдаж, спортын 9 төрлөөр 3000 гаруй баг тамирчид авхаалж самбаа, хурд хүч, оюун ухаанаа сорин өрсөлдөж дүнгээ гаргасан бөгөөд хоёрдугаар шат буюу шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан баг тамирчид 04 дүгээр сарын 04-өөс аймагт ирж, шигшээ тэмцээнээ хийж байна.
Бүсээсээ шалгарсан шилдэг баг тамирчид гурван насны ангиллаар өрсөлдөж байгаа бөгөөд ялагчид Архангай аймагт болох хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох юм.