Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Улсын физикийн 36-р олимпиад Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байна.

2025-04-05

Манай аймагт хамгийн сүүлд 2017 онд Хархорин суманд газарзүйн улсын олимпиад зохион байгуулагдаж байснаас хойш 8 жилийн дараа физикийн улсын олимпиадыг Өвөрхангай аймгийн төр нийгмийн нэрт зүтгэлтэн Намхайн Төмөрхүү агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм.
Боловсролын яам, Боловсролын Ерөнхий Газар, Улсын Физикийн олимпиадын хороо, "Шимт боловсрол", " Гэгээн хангай" клубтэй хамтран зохион байгуулж буй физикийн улсын олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс 150 гаруй багш сурагчид шалгаран оролцохоор ирсэн бөгөөд олимпиадыг шүүн, цэцлэхээр их дээд сургуулиудын багш эрдэмтэн, судлаачид, манай улсын физикийн салбарын шилдэг эрдэмтэд хүрэлцэн ирсэн байна. Олимпиад 04 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дүнгээ гаргана.