Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМАНД АЖИЛЛАЛАА.

2025-02-22

 
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 02 дугаар тушаалаар батлагдсан Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсгийн гишүүд төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсгийн гишүүд 21 аймгийн 330 суманд ажиллаж төрийн байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлж буй байдал, хүний нөөцийн удирдлагын шийдвэр хяналт, шалгалт хийж, зөвлөн туслах юм.
Ажлын хэсэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөн туслах ажлын хүрээнд:
✅ Сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдалтай танилцаж, дэмжлэг үзүүллээ;
✅ Төрийн албан хаагчийн хүний нөөцийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслалаа;
✅ Төрийн албаны хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албаны шинэтгэлийн талаар төрийн албан хаагчдад мэдээлэл, сургалт зохион байгуулж, төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудал, ажиллах нөхцөл байдлын талаарх судалгааг авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5718
4259 / 74%
914 / 16%
265 / 5%
280 / 5%