Сумын ИТХ-ын Зөвлөлийн хурал өнөөдөр /2025.03.19/ болж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

Багийн иргэдээс төсөвт байгууллагуудтай холбоотой санал хүсэлт, гомдол ирүүлсэн талаарх мэдээлэл;

Баян-Өлзийт болон Энхтал багийн “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааны мэдээлэл, “Хамтарсан баг”-ийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төлөвлөгөөний хэрэгжилт, тулгамдаж байгаа асуудлын талаарх мэдээлэл

“Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны мэдээлэл, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний үнэ, чанар, орлого, зарлага, тулгамдаж байгаа асуудлын талаарх мэдээлэл

Соёлын төвийн үйл ажиллагааны мэдээлэл, соёл урлагийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, дэд хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, тулгамдаж байгаа асуудлын талаарх мэдээлэл

Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны мэдээлэл, эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, дэд хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, тулгамдаж байгаа асуудлын талаарх мэдээлэл

Ерөнхий боловсролын сургуульд боловсролын чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, дэд хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, тулгамдаж байгаа асуудлын талаарх мэдээлэлтэй тус тус танилцаж, анхаарч ажиллах асуудлын талаар үүрэг чиглэл өглөө.




