Сумын ИТХ-ын “Хөдөлмөр, халамж, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын асуудал хариуцсан хороо” 2025 оны 3-р сарын 20-ны өдөр сумын хэмжээнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургууль, 9 дүгээр цэцэрлэг болон бусад аж ахуйн нэгж, байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдалтай нь танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонссон. Мөн сумын “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны стандарт, цаг ашиглалтыг сайжруулах чиглэлээр санал солилцлоо. Ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах арга замуудыг тодорхойлж, Хорооны гишүүд холбогдох байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг судалж, бодлого, шийдвэрт тусгах, шаардлагатай арга хэмжээ авах чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.