Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧИД ТОДОРЛОО

2025-02-22

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр улс, бүс, аймгийн уралдаанд уясан морио амжилттай хурдлуулж, Монгол үндэсний өв соёл болсон морь уях, эдлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх үйл хэрэгт шамдан зүтгэж яваа зарим уяачдад Архангай аймгийн “Алдарт уяач” цол олголоо.
“АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ”-аар Жаргалант сумын уяачД.Эрдэнэцогт, Хотонт сумын уяач Н.Ичин, Хангай сумын уяач Д.Дамдинсүрэн, Эрдэнэмандал сумын уяач Б.Нямдорж, Б.Энхтүвшин, Ихтамир сумын уяач М.Батжаргал, С.Мэндсайхан, Эрдэнэбулган сумын уяач Д.Нямсүрэн, Цэцэрлэг сумын уяач С.Энхбат, Ц.Ломбо, Цэнхэр сумын уяач Ч.Цэрэннадмид, Б.Баттулга, Батцэнгэл сумын уяач Ж.Алтанболд, Өлзийт сумын уяач С.Баяндалай, Э.Буянжаргал, Өндөр-Улаан сумын уяач В.Баттогтох, Д.Лагнайдорж, Ө.Дамдинсүрэн, Ш.Отгонбаяр, Д.Болд-Эрдэнэ, Л.Түмэнжаргал нар тодорч батламж, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5716
4258 / 74%
913 / 16%
265 / 5%
280 / 5%