Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, Г.Хосбаяр, М.Мандхай нар Архангай аймагт ажиллаж байна.
Ажлын хүрээнд 1000 хүний суудалтай Ара арена спортын ордны нээлтэд оролцож, шинэ спортын ордонд шаардлагатай тоног төхөөрөмжийг 2025-2026 онуудад шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Мөн иргэдтэй уулзаж, асуусан асуултад хариулт өгч, санал хүсэлтийг нь сонслоо.
Энэ өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн иргэдийн шагналыг гардуулав.