Аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан 2025.01.07-ны өдрийн 03 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүн хамтран 03 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Хашаат, Хотонт, Төвшрүүлэх сумдын хурлын үйл ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын зохион байгуулалт, үр дүнтэй танилцах, мэдээлэл, сургалт хийх, арга зүйн туслалцаа үзүүлэх юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Хашаат сумын ИТХ-ын төлөөлөгч нарт мэдээлэл хийж, иргэдтэй уулзан санал солилцлоо.