Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОРОН НУТГИЙНХАА ТӨСВӨӨР ЭМНЭЛЭГ БАРИХ АНХНЫ СУМ БОЛНО

2025-03-24

Төв аймгийн Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төв нь одоогоор 19 орон тоотой буюу хүний нөөцийн хангалт 90 хувьтай, сумын 503 өрхийн 1655 хүнд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлэгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Эмнэлэгийн барилга нь 1988 онд ашиглалтад орсон цагаас хойш нэг удаа их засварт орсон ч хуучирч элэгдэн, дулаан алдагдалт их болжээ. Иймд стандартын шаардлага хангасан шинэ барилгатай болох хүсэлтийг сумын удирдлагууд Орон нутгийн хөгжлийн сангаар шийдвэрлэсэн байна.
3,6 тэрбум төгрөгийн төсөвтэй, 15 ортой шинэ барилгын ажлыг 2025 онд эхлүүлэх юм байна.
Мөн урсгал засварт 20 сая төгрөг, техник хэрэгсэлд 20 сая төгрөг шийдвэрлэж өгсөн нь хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өндөр ач холбогдол өгдөг сум гэдгээ харуулж буй ажээ.
Ингэснээр орон нутгийн хөгжлийн сангаараа Эрүүл мэндийн төв барьж буй анхны сум болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%