Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

100 ГАРУЙ ХҮҮХДЭД ГАНЦААРЧИЛСАН СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨД БАЙНА

2025-03-25

Боловсрол шинжлэх ухааны сайдын А\222 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургууль бүрд мэргэшсэн сэтгэл зүйч ажиллуулах, сурагч болон багш, эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх “Боловсролын сэтгэл зүйч”-ийг ажиллуулж эхэлсэн. Харин манай аймгийн хувьд одоогоор 7 сумын ЕБС-д Сэтгэлзүйч ажиллаж байна. Үүнийн нэг нь Сэргэлэн сум юм.
2025 оны 1-р сараас эхлэн Төв аймгийн Сэргэлэн сумын ЕБС-д мэргэжлийн сэтгэл зүйч ажиллаж, энэ хугацаанд 100 гаруй хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө, 4 удаа бүлгийн зөвлөгөө, 1 удаа багш ажилчдад зөвлөгөө өгөөд байна.
Тус сумын онцлог нь сурагчдын 85-90 хувь нь морь унаач хүүхдүүд бөгөөд төрсөн гэр, ээж ааваасаа хол, хүүхдийн эрхийн асуудал хамгийн их хөндөгддөг бүлгийн хувьд тэдэнд сэтгэл зүйн үйлчилгээ нэн тулгамддаг асуудал юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%