Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХҮҮХДҮҮДИЙГ БАГА НАСНААС НЬ ХҮНСНИЙ НОГОО ТАРИХ, ХУРААХ АЖИЛД СУРГАЖ БАЙНА

2025-03-26

Баянжаргалан сум нь мал аж ахуй эрхэлдэг тал хээрийн сум бөгөөд сумын цэцэрлэг бага оврын хүлэмж барьж өргөст хэмх, улаан лооль, цэцэгт байцаа, чинжүү зэргийг тарьж,
бүлгүүдийн туршлагын талбайдаа төмс, лууван, манжин, ногоон сонгино, саримс зэргийг тарьж намартаа 200 орчим кг хүнсний ногоо, нарийн ногоог хураан авч хүүхдийхээ хоол хүнсэнд хэрэглэж байна.
Ингэснээр хүүхдүүдийг аж ахуйн ажилд сургах, хүнсний ногоо тариалах, хураах, боловсруулах дадал мэдлэг суулгах, эрүүл аюулгүй хүнсээр хангах олон талын ач холбогдолтой юм.
Мөн зуны нүүдлийн бүлгийг тогтмол хичээллүүлж хэвшсэн ба 2024 оны хувилбарт сургалтын зардлаасаа иж бүрэн гэр шинээр авчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%