Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АРГАЛ ХАЙРХАНЫ ЭНГЭРТ ОРШИХ АРГАЛАНТ СУМАНД “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025-04-03

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулж буй “Иргэдээ сонсъё” өдөрлөг өнөөдөр буюу 4-р сарын 3-нд Төв аймгийн Аргалант суманд үргэлжилж байна.
📌Өдөрлөгийн хүрээнд сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалт зохион байгуулав.
📌Мөн аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг сумын төсөвт байгууллагууд болох Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн төв мөн Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
📌Мөн сумын ард иргэдтэй уулзаж, сум орон нутагт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарцын талаар нээлттэй ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд сумын ИТХ-ын Төлөөлөгчид авлига, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах мэдэгдэлд гарын үсэг зурж, аймгийн ИТХ-ын Ажлын албанаас дурсгалын зүйлс гардуулж, ажлын амжилт хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9543
7864 / 82%
1040 / 11%
304 / 3%
335 / 4%