Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Хангайн бүсийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан Архангай аймагт болж байна.

2025-04-14

🇲🇳Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Бүс орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд “Хангайн бүсийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан Архангай аймагт болж байна.
✅ Үдээс өмнө
💠"Хангайн бүсийн хөгжил-2040"
💠"Бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд"
💠"Бүсийн зөвлөл, эрх зүйн орчин"
💠"Бүсийн онцлог, харьцуулалт"
💠"Амьдралын чанар, тулгамдсан асуудлууд"
хэлэлцүүлэг тус тус боллоо.
✅ Яг одоо бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан хуралдаж байна.