2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 6 дугаар хуралдаан зохион байгуулагдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:
- 2025 оны “Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол батлах тухай”
- Үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай
- Орхон суманд сонгон үржүүлэх баталгаажсан үхрийн үүлдэр тогтоох тухай
- Баян-Өлзийт, Энхтал багийн “Хамтарсан баг”-ийг шинэчлэн байгуулах тухай
Мөн хуралдааны үеэр дараах мэдээллийг сонсож, холбогдох чиглэлүүдийг өглөө. Үүнд:
- “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын цэвэр, бохир ус болон техник хэрэгслийн үнэ тарифын санал
- Соёлын төвийн үйл ажиллагааны үнэ тарифын талаарх мэдээлэл