Сумын ИТХ-ын даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 6 дугаар хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.
Тус хурлаар
“Сумын 2025 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол батлах тухай”
“ Орхон суманд сонгон үржүүлэх баталгаажсан үхрийн үүлдэр тогтоох тухай” асуудлыг хэлэлцүүлэх бөгөөд сумын ИТХ-ын дэргэдэх “Хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан хороо”-ны хурлаар /2025.04.15/ урьдчилан танилцаж, Төлөөлөгчид саналаа илэрхийллээ.
Хороод өөрийн эрхэлсэн асуудлын хүрээнд санал дүгнэлтээ боловсруулж, Хуралдаанд танилцуулах юм.