Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2025-03-26

 
Аймгийн ИТХ-ын ажлын албаны албан хаагчид хувь хүний онцлог шинж чанараа танин мэдэж, стрессээ зөв удирдах, өөрийгөө таних мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна биднийг хязгаарладаг зан аашийг ойлгож, хуваарилж сурах, харилцаа, хандлага, ур чадвараа сайжруулах чиглэлээр сургалтад хамрагдаж байна.
Сургалтыг сэтгэл судлалын докторант, Солонгосын Эннеаграмм судлалын холбооны гишүүн багш А.Энхжин удирдан явуулж байна.
Сургалтаар өөр өөрсдийн эннеаграм буюу зан чанар, хэв шинжийг тодорхойлов. Эннеаграм гэдэг нь хүний зан төлвийг 9 үндсэн хэв шинжид хувааж, тэдгээрийн хоорондын харилцааг тодорхойлдог сэтгэл зүйн загвар юм. Энэ систем нь хувь хүний сэтгэлзүйн гүн гүнзгий ойлголтыг өгч, өөрийгөө болон бусдыг илүү сайн таньж мэдэх, хөгжихөд тусалдаг. Энэ хүрээнд оролцогчид өөрийн зан төлвийн онцлогийг тодорхойлж, түүндээ тохирсон стресс тайлах арга барилыг эзэмших талаар зөвлөгөө мэдээлэл авах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%