Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЙД БҮСИЙН АЛБА ХААГЧДЫН БИЕ БЯЛДРЫГ ХӨГЖҮҮЛЭХ СПОРТЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

2025-04-03

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ) нь алба хаагчдынхаа бие бялдрыг хөгжүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бүсийн спортын тэмцээнүүдийг зохион байгуулдаг.

Эдгээр тэмцээнүүдэд хойд бүсийн ШШГЕГ-ын харьяа анги, байгууллага, салбар, нэгжийн тамирчид оролцож, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар зэрэг спортын төрлөөр өрсөлддөг байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга бат, бие бялдрын бэлтгэлжилт нь тэдний үүргээ нэр төртэйгээр биелүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. Энэхүү бүсийн тэмцээн нь алба хаагчдын тэсвэр тэвчээр, ур чадварыг шалгасан өрсөлдөөн төдийгүй харилцан туршлага судлах, хамт олноо илүү бат бэх болгох боломжийг олгож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7083
5532 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%