Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хөрөнгийн зах зээлд Үнэт цаас буюу ЭРДЭНЭТ БОНД гаргахыг дэмжлээ

2025-04-24

Орхон аймгийн ИТХ-ын хуралдаанаар төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг БҮРЭН шийдвэрлэх,  алдагдсан боломжийн өртгийг бууруулах, төсвийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор  үнэт цаас буюу бонд гаргах асуудлыг хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн 97 хувийн  саналаар дэмжлээ.

Ингэснээр аймгийн Засаг дарга төсвийн жил эхлэхээс дөрвөөс доошгүй сарын өмнө Сангийн яаманд үнэт цаас гаргах шийдвэрийн төслийг, холбогдох материал, тооцооллын хамт хүргүүлэх юм. Сангийн яамнаас холбогдох материалыг бэлтгэн Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх бөгөөд Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд эрх бүхий байгууллагад бүртгүүлж, үнэт цаасыг арилжаалах боломжтой бөгөөд урьдчилсан тооцооллоор 2026 оны хоёрдугаар сард эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Үнэт цаасны арилжаагаар олох хөрөнгийн хэмжээг Засгийн газраас шинээр үүсгэх өрийн дээд хэмжээнд нийцүүлэн тогтоох бөгөөд хөрөнгийн хэмжээ тодорхой болсны дараа санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж батална.  Мөн тус хуралдаанаас үнэт цаас гаргах тухай саналыг дэмжсэнтэй холбогдуулан орон нутгийн хэмжээнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэх, үнэт цаас гаргах үйл ажиллагааны явцын мэдээллийг авах, ажлын уялдаа холбоог хангах зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь намуудын бүлгээс тэнцүү тооны төлөөлөл оролцуулсан Ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. 

Эхний ээлжийн хөрөнгө оруулалтаар

1.    Боловсрол, эрүүл мэндийн салбар болон төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төслийн хөрөнгө оруулалт

2.    Тээвэр авто замын чиглэлээр улсын болон орон нутгийн чанартай авто замын барилга угсралт, шинэчлэл, өргөтгөл, их засварын төслүүдийн хөрөнгө оруулалт

3.    Хотын дэд бүтцийг шинэчлэх, сайжруулах чиглэлээр инженерийн шугам сүлжээг шинэчлэл, сайжруулалтад шаардлагатай төслүүдийн хөрөнгө оруулалт

4.    Спорт, аялал жуулчлал, хойд бүсийн тээвэр логистикийн төвийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр урьдчилсан байдлаар тооцоолоод байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6033
4560 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%