Мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлэн, малынхаа чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлж, ажил хөдөлмөрөөрөө хошуучлан Дэлүүн сумаас Аймгийн аваргаа малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Х.Нурханат, Х.Мырзабек, Ж.Ахмаржан нар сумын удирдлагуудын хамтаар тус сумын Соёлын төвд нэгдсэн байдлаар гардуулан өгч баяр хүргэв.
Энэ жил Дэлүүн сумаас аймгийн хошой аварга малчин өрх 4, аймгийн аварга малчин өрх 11, аварга фермер 1 тус тус шалгарсан юм.
Хөдөлмөрөө үнэлүүлж, шагнал хүртсэн малчин, тариаланч өрхүүддээ халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!