Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаан 51.2% ирцтэй эхэллээ.

2025-04-04

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт:
1. 2025 онд хэрэгжиж буй зарим төсөл, арга хэмжээний нэрийг өөрчлөх.
2. Хүний папиллома вирусийн халдварын эсрэг болон улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын хамрагдалтыг эрчимжүүлэх талаар.
3. Газар зүйн нэрийн саналыг хэлэлцүүлэх талаар.
4. Ногооннуур сумын нутаг дэвсгэрт, Цагааннуур боомтын орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эсэх талаар санал хэлэлцүүлэх.
5. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, Эрүүл ахуйн тухай хуулийн хүрээнд биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын цогцолбор хотхон байгуулахад шаардлагатай, тус аймгийн Өлгий сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 4.9 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эсэх талаар санал хэлэлцүүлэх.
6. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай. (Баяннуур сумын 2, 4 дүгээр багуудын дугаарыг өөрчлөх)
7. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тарилгын хөлсний талаар.
8. “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” дэд хөтөлбөрийг батлах тухай.
9. 2024 оны орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан аймгийн Сонгуулийн хороог татан буулгах, 2025 оны нөхөн сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хороог байгуулах тухай.
10. Цэнгэл сумын 100 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хугацааг тогтоох тухай.
11. Сургуулийн өмнөх боловсрол дахь хүүхдийн хөгжил дэд хөтөлбөрийг батлах тухай.
12. Дэлүүн сумын “Хар ус” гэх газраас “Тод Саран Фарм” ХХК-д 53.86 га талбай бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэх тухай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6083
4602 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%