Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"АЙМАГ, СУМЫН БҮСЧИЛСЭН НОГООН ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫН МЭДЭЭ

2025-04-09

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан төслийг дэмжих, хамтран ажиллах ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсэг 2025 оны 4 дүгээр сарын 4-нд хуралдаж, хуралд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыс биечлэн оролцлоо. Тэрбээр төслийн хэрэгжилтийн явцтай танилцаж, өөрийн санал бодлыг хуваалцан, цаашид ажлын хэсэгтэй нягт уялдаатай хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Хурлын үеэр Өлгий сумын 5, 13 дугаар багт хэрэгжих дэд бүтцийн инженерийн шугамын ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэн судалж, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний эрэмбэ, дарааллыг тогтоох асуудлыг авч хэлэлцэв.
Тус ажлын хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 7, 8 нд аймгийн дэд бүтцийн ханган нийлүүлэгч байгууллагуудын уялдаа, холбоог сайжруулах, туршлага судлах, хамтран ажиллах, өнөөгийн нөхцөл байдалтай танилцах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал солилцох, төслөөр хэрэгжих дэд бүтцийн ажлын зургийн даалгавар хийгдэхээс өмнөх бэлтгэл ажлыг хангах зорилгоор аймгийн ИТХ-ын дарга А.Бегарысаар ахлуулсан ажлын баг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Цахилгаан шугам сүлжээний газар, Эрчим БӨ ХХК, СУАТ ХХК зэрэг байгууллагууд дээр газар дээр нь тус бүр уулзалтуудыг зохион байгуулж ажиллав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5884
4416 / 75%
919 / 16%
266 / 5%
283 / 5%