2025 оны 4-р сарын 17-ны өдөр М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын тайзнаа 11, 12-р ангийн сурагчдад зориулсан урам зориг, амжилтын нууц, шинэ боломжуудаар дүүрэн уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
Уулзалтын зочдоор:
Алданышийн Бегарыс – Аймгийн ИТХ-ын дарга оролцож “Өөрийн ирээдүйг бүтээх нь” сэдвээр залууст бодит амьдрал дээрх туршлага, ирээдүйгээ хэрхэн зөв төлөвлөх талаар урам зориг өгсөн илтгэл тавив.
Энхтайваны Энхпүрэв – “Электрон жаал” нэрээр танигдсан залуу “Амжилттай суралцах арга барил” сэдвээр сурагчдад чиг баримжаа, арга зүй хуваалцсан юм.
Булганбаатарын Батзаяа – “Тэтгэлэг” апп-ын үүсгэн байгуулагч “Боломж хаана байгаа вэ?” сэдвээр тэтгэлэг, гадаад дотоодын боловсролын боломжийн талаар сонирхолтой мэдээлэл өглөө.
Ирээдүйг бүтээх хүсэлтэй сурагчдын царай дүүрэн итгэл, нүд дүүрэн гал байсан нь энэ уулзалтын хамгийн үнэ цэнтэй үр дүн байлаа!