БНХАУ-ын ШУӨЗО-ны Ужаачүй хотын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Энэхүү уулзалт нь хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг нээх зорилготой байв.
Уулзалтад:
- Аймгийн ИТХ-ын дарга А.Бегарыс,
- Аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан,
- Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Тиянах,
- Засаг даргын орон тооны зөвлөх А.Жанбота,
- “Эрчим Баян-Өлгий” ХХК-ийн захирал М.Тилеуберди
Хятадын талаас:
- Ужаачүй хотын VI дугаар дивизийн Худалдааны газрын намын хорооны гишүүн, дэд дарга Хань Синьтун,
- Хөрөнгө оруулалт дэмжих хэлтсийн дарга Лю Чянжун,
- Бэйташан эдийн засаг, технологийн хөгжлийн бүсийн албаны дарга Жан Хуа,
- Шэньси хөрөнгө оруулалтын группын Шинжаан бүсийн менежер Пэй Лисинь болон бусад аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
Уулзалтын үеэр хоёр тал эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц зэрэг салбарт хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэж, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.