Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх "#ГЭМТ_ХЭРГЭЭС_УРЬДЧИЛАН_СЭРГИЙЛЭХ_АЖЛЫГ_ЗОХИЦУУЛАХ_САЛБАР_ЗӨВЛӨЛ" болон "#ОРХОН_ЕРӨНХИЙ_БОЛОВСРОЛЫН_СУРГУУЛЬ"-ийн #ХҮҮХЭД_ХАМГААЛЛЫН_БАГ хамтран сурагчдын дунд дараах аяныг 1 сарын хугацаатайгаар зохион байгуу

2025-04-28

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх "#ГЭМТ_ХЭРГЭЭС_УРЬДЧИЛАН_СЭРГИЙЛЭХ_АЖЛЫГ_ЗОХИЦУУЛАХ_САЛБАР_ЗӨВЛӨЛ" болон "#ОРХОН_ЕРӨНХИЙ_БОЛОВСРОЛЫН_СУРГУУЛЬ"-ийн #ХҮҮХЭД_ХАМГААЛЛЫН_БАГ хамтран сурагчдын дунд дараах аяныг 1 сарын хугацаатайгаар зохион байгуулахаар боллоо. Үүнд:
• Ахлах ангийн сурагчдын дунд "#Хүүхэд_бидний_сонголт#Электрон_тамхи_биш" аян,
• Дунд ангийн сурагчдын дунд "#Хорт_зуршлаас_урьдчилан_сэргийлье" аяныг тус тус хэрэгжүүлнэ.
Эдгээр аяны зорилго нь сурагчдад электрон тамхи болон бусад хорт зуршлын хор уршгийг ойлгуулж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, зөв сонголтыг дэмжихэд оршино.
Аяны хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
• Оролцогч ангиуд электрон тамхи болон хорт зуршлын эсрэг ухуулга, нөлөөллийн агуулгатай контент (постер, богино хэмжээний видео, уриа лоозон, мессеж зэрэг) бүтээнэ.
• Бүтээлүүдийг цахим орчинд байршуулж, олон нийтийн "лайк", "шэйр"-ийн тоогоор үнэлнэ.
• Хамгийн их дэмжлэг авсан анги хамт олон шалгарна.
Иймд эрхэм иргэд, эцэг эхчүүд та бүхнийг аяны үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, сурагчдын бүтээлд лайк, шэйр хийж оролцохыг уриалж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9555
7872 / 82%
1042 / 11%
306 / 3%
335 / 4%