Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ДЭЛХИЙН ӨДӨР

2025-04-30

✅Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон Хүүхдийн эрхийн тухай Конвенцид нэгдсэн улс орнууд 1998 оноос тэмдэглэж ирсэн.

👼🏻Энэ өдөр юуг уриалдаг вэ?

Хүүхдийг бие махбодын шийтгэл, доромжлол, заналхийлэл зэрэг аливаа хүчирхийллээс ангид байлгах.

Эцэг эх, багш, асран хамгаалагчид хүүхдийг шийтгэх бус, ойлгуулан хүмүүжүүлэх арга барилыг хэрэглэх.

Хүүхдийн эрхийг хүндэтгэх, хамгаалах тухай ойлголтыг нийгэмд төлөвшүүлэх.

🇲🇳Монгол Улсад хэрэгжүүлж буй бодлого

Монгол Улс нь Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцид нэгдэн орсон бөгөөд хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, түүнийг таслан зогсоох зорилгоор хууль эрх зүйн олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэргийг хэрэгжүүлж, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11161
8646 / 77%
1132 / 10%
391 / 4%
992 / 9%