Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА.

2025-04-29

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын хөгжлийн хороо өнөөдөр аймгийн Нийгмийн даатгалын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Хорооны бүрэлдэхүүн УИХ-аас баталсан хууль тогтоомж, аймгийн ИТХ-аас гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилт, Нийгмийн даатгалын газраас зохион байгуулж буй ажлуудын талаар мэдээлэл сонсох, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаа.
Нийгмийн даатгалын газрын дарга М.Армия:
• Нийгмийн даатгалын тэтгэмж, үйлчилгээнүүд,
• Шинээр батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд хүртээмжтэй хүргэж буй байдал,
• Сайн дурын даатгуулагчдын хамрагдалт,
• Малчин болон туслах малчдын нийгмийн даатгалд хамрагдаж буй байдал зэрэг гол асуудлуудаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Хорооны гишүүд бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6083
4602 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%