Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"ГАЗАР ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТ-2025" ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ.

2025-04-29

Үр тариа болон төмс хүнсний ногооны тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор тус сумын газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, малчдын дунд "Газар тариалангийн сэргэлт -2025" зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Юмжав, аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга М.Жавзандолгор, аймгийн Иргэний танхимын ажилтан, сургагч багш Ч.Ариун, агрономич н.Энхбаяр нар оролцож, холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдээллийг хүргэлээ. Зөвлөгөөнд 35 гаруй иргэн, малчид, тариаланчдын төлөөлөл оролцож, малчид тариаланчид иргэдийн дунд үүсдэг зөрчлийг хэрхэн зөв зохистой шийдвэрлэх, нийгмийн хариуцлагын гэрээг хэрхэн байгуулах талаар санал бодлоо солилцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10288
8493 / 83%
1100 / 11%
336 / 3%
359 / 3%